АЙ ТИ СИСТЕМ
ТАНЫ АМЖИЛТЫН ХУРДАСГУУР

Бид Чанарын Удирдлагын Тогтолцоог хууль тогтоомжинд нийцсэн, олон улсын чанарын удирдлагын тогтолцооны шаардлагад хүрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сүүлийн үеийн шинэлэг, дэвшилтэт технологиудад суурилан үйлдвэрлэж, хэрэглэгч нэг бүрийн ханамжийг өндөрт байлгах замаар хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэх бөгөөд байнгын сайжруулалтанд ямагт анхаарч ажилладаг.

КОМПАНИЙ ТУХАЙ

"Ай Ти Систем" компани нь 2004 онд байгуулагдан мэдээллийн технологийн салбарт 10 жилийн турш амжилттай ажилласан арвин туршлагатай бөгөөд Үүрэн холбооны нэмэлт үйлчилгээний программчлал, автоматжуулалтын шийдэл, Мобайл аппликейшн хөгжүүлэлт, “CRM” ба “Call center” байгууллагын хэрэглэгчтэй харилцах систем, вебд суурилсан программчлал чиглэлээр 20 гаруй технологийн төсөл, системүүдийг Монгол инженерүүдийнхээ хүчээр боловсруулж хэрэгжүүлэн хэрэглэгчиддээ нийлүүлээд байна.

БИЗНЕСИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

CИСТЕМ ИНТЕГРАЦЧЛАЛ

Байгууллагын сүлжээ, сервэрийн өрөөний зохион байгуулалт, сүлжээний цогц шийдэл, утасгүй сүлжээний цогц шийдэл, Үйлдвэрийн хяналт удирдлага, автомажуулалтын систем.

ПРОГРАМ ХАНГАМЖ

Дэлхий нийтийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхан, хүчирхэг технологиудыг монголдоо анхлан нэвтрүүлж, шилдэг програм хангамжийг хөгжүүлэх.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хэрэглэгч байгууллагынхаа мэдээллийн аюулгүй байдал, технологийн өргөтгөл, хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх, нэвтрүүлэх, найдвартай ажиллагааг тасралтгүй хангах.

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт хэрэглэгч, харилцагч, анд найз нараа, Та бүхэнтэй шинэчлэгдсэн цахим хуудсаараа дахин мэндчилж байгаадаа баяртай байна!

Мөн компанийн хувьчлалын дүнд өөрчлөгдөн шинэчлэгдсэн Ай Ти Систем хэмээх нэрээ хоёр жилийн богинохон хугацаанд амжилттай таниулж цэвэр технологи, үйлчилгээний бие даасан компани болгосон хамт олноороо бахархаж байна. Бидэнд итгэл хүлээлгэн, хамтран ажилласан бүх хэрэглэгч, хамтрагч нартаа юуны түрүүнд халуун талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу. Өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил дэвшил бол Ай Ти Систем компанийн баримтлах үндсэн зарчим байдаг. Минут, хормоор шинэчлэгдэн буй мэдээлэл, холбооны технологийн зах зээл, бизнесийн хэмнэлтэй хөл нийлүүлэн алхаж, шинэ тутамд нэвтэрч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ эрчимтэй нэмэгдэж байгаа хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллах нь бидний үүрэг юм.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

ӨНДӨР МЭРГЭШИЛ, МАНЛАЙЛАЛ

БИЗНЕСИЙН ТУРШЛАГА

ШИНЭ ТЕХНОЛОГИ, ШИНЭЧЛЭЛТ

ЧАНАР, БҮТЭЭМЖ

ҮР ДҮНТЭЙ ТҮНШЛЭЛ

ХЭРЭГЛЭГЧ ТӨВТ ХАНДЛАГА